Өөх хайлалтыг идэвхжүүлэх

#1
ӨӨХ ХАЙЛАЛТЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ

Өөхийг эрчимтэй хайлуулахын тулд кардио дасгал (жич: 45-60 минут гүйх, эрчимтэй алхах) хийх хэрэгтэй гэдгийг фитнессээр хичээллэгч охид залуус маань аль хэдийн мэддэг болсон байхаа.
Гэвч эрэгтэй хүний хэвлий хэсгийн дотор өөх, эмэгтэй хүний гуя хэсгийн дотор өөх хайлахдаа тийм ч амар байдаггүй. Хоолны дэглэм бариад, кардио дасгал хийгээд байгаа хирнээ санасан үр дүндээ хүрдэггүй, бусад хэсгээрээ турах, магадгүй булчингийн массаа алдах тохиолдол гардаг.

Тэр "хайлах дургүй" өөхийг хайлуулахын тулд та дараах зөвлөгөөг туршаад үзээрэй:

* 3-4 хоног 100% нүүрс усгүй хооллож, өглөө бүр хөнгөн кардио хийж өдөрт 2 литр шингэн (ногоон цай, ус, сахаргүй кофе) ууна.

* 3-4 хоног идэх хүнс: Өөх багатай мах (700-1000 грамм / өдөрт) мөн ногоон төрлийн хүнсний ногоо (жишээ нь: шинэ ногооны салат, цэцэгт байцаа, өргөст хэмх, улаан лооль гэх мэт) дагалдуулж иднэ.

* Нүүрс ус огт идэхгүй! (үүнд: төмс, будаа, гурил болон элсэн чихэр орсон бүтээгдэхүүн, жимс гэх мэт) Ингэснээр таны цусны чихрийн хэмжээ буурч липолусе буюу өөх хайлалт идэвхэжнэ.

* ЧУХАЛ: Энэхүү дэглэмийг 3-4 хоног хэрэгжүүлсний дараа буцаад тохирсон хэмжээгээр нүүрс усаа буцаад идээрэй.

Миний хувьд хурдан формдоо ороход их тусалдаг. Туршиж үзээд сэтгэгдлээ хуваалцаарай залуусаа! Зуны формдоо орцгооё амжилт!




God is a DJ

Return to “ФИТНЕС, БИЕ БЯЛДАР, ЭРҮҮЛ МЭНД, ХООЛЛОЛТ”

cron