ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЖИНГЭЭ УДИРДАЖ СУРАХ

#1
ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЖИНГЭЭ УДИРДАЖ СУРАХ

Та приус машин 100кмд хэдэн литр бензин иддэгийг мэдэх үү?
Энэ асуултанд ихэнх хүмүүс хариулж чадах байх.

Тэгвэл ТА өдөрт хичнээн калор шатаадагаа мэдэх үү?

Үүнийг шинжлэх ухааны аргаар бодож олдог. Доорхи томёогоор бодно.

Эрэгтэй хүнд:
66,47+(13,7 * ТАНЫ ЖИН кг) + (5 * ТАНЫ ӨНДӨР cм) – (6,8 * ТАНЫ НАС)

Эмэгтэй хүнд:
655,1+(9.6 * ТАНЫ ЖИН кг) + (1,8 * ТАНЫ ӨНДӨР cм)–(4,7 * ТАНЫ НАС)

Үүнээс бодож гарч ирсэн калорын хэмжээг та ПАЛ-Фактороор (буюу биеийн эрчимтэй хөдөлгөөний хэмжээ) үржүүлэхээр өдөртөө шатааж буй дундаж калорын хэмжээ гарна. Жишээ нь өдөржингөө оффисд сууж, машиндаа түгжирдэг хүний ПАЛ-Фактор 1,3-1,4 байхад барилгачин хүнийх 2,0 байдаг. Спортоор тогтмол хичээллэдэг хүмүүсийн ПАЛ-Фактор 1,7 байдаг.

ЖИШЭЭ: эрэгтэй, 70 кг, 175 см, 30 нас, хүйс эр
66,47+(13,7 * 70) + (5 * 175) – (6,8 * 30) = 1696 калор
1696 * 1,3 = 2205 калор
Би өдөрт 2205 калор шатааж байна. Тэгэхээр турахын тулд би 2205 калороос бага иднэ, таргалахыг хүсвэл 2205 калороос их иднэ.

Ингээд л турах, таргалах, жингээ барихаа шинжлэх ухааны үндэстэйгээр удирдана.




God is a DJ

Return to “ФИТНЕС, БИЕ БЯЛДАР, ЭРҮҮЛ МЭНД, ХООЛЛОЛТ”

cron