T.O.P гэж хэн бэ? (Bigbang)

#1
Image


Алдарт загварын сэтгүүл "Vogue"-ийн 2016 онд тодруулсан хамгийн царайлаг, халуухан 50 эрийн тоонд Азиас ганцхан эр багтсан нь К-попын загалмайлсан эцэг Bigbang хамтлагийн реппер, жүжигчин T.O.P буюу Чой Сын Хён байв.

Bigbang хөвгүүдийн хамтлаг 2006 оны долдугаар сараас наймдугаар сар хүртэл гарсан шоунаас төрж, тэр даруйдаа олон мянган шүтэн бишрэгчтэй болсон бөгөөд Солонгос орныг төдийгүй Ази тивийг шуугиулж байв. Харин тус хамтлаг 2018 оноос хойш шинэ уран бүтээл биш, элдэв хачирхалтай мэдээ сонсгох болсон билээ. Тэр дундаа хамтлагийн хамгийн ахмад гишүүн T.O.P хэд хэдэн удаа хар тамхины хэрэгт холбогдож байгаад өнгөрсөн аравдугаар сард шоу бизнесээс зодог тайлж буйгаа зарласан.

Тэгвэл T.O.P буюу Чой Сын Хён гэж хэн байсныг болон Bigbang хамтлагийн тухай эргэн нэг дурсацгаая.

БАГА НАС

Image


T.O.P буюу Чой Сын Хён 1987 оны арваннэгдүгээр сарын 4-ний цас хаялсан өдөр Солонгос улсын нийслэл Сөүл хотод абстракт урлагийн уран бүтээлч Ким Хуан Гигийн гэрт мэндэлжээ. Урлагийн хүний хүү болж төрсөндөө ч тэр үү, Чой урлагтай их ойрхон өссөн байна. Тэрбээр бага наснаасаа л хип хоп урлагт дурлаж, үнэнчээр сонсон, өөрөө ч оролдож байв. Чухам энэ л үедээ буюу дунд ангиасаа хөрш айлын хүү Гүон Жи Юн /G-Dragon/гэгчтэй найзалж, хамтдаа дуу дуулж, бүжиг бүжиглэдэг байсан нь хожим хамтдаа дуу хоолойгоороо тивийг эзэлсэн билээ. Харамсалтай нь тэдний нөхөрлөл тухайн үедээ тийм ч удсангүй. Гүоны гэр бүл өөр тийш нүүж, сайн найзууд бие биенээсээ хол байх болжээ.

Image


УРЛАГИЙН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН НЬ

Image


Хожим 2006 онд Чойтой нэгэн "сонин хүн" холбоо барьсан нь багын найз Гүон байв. Тухайн үед Гүон YG энтертайменттай хамтран хөвгүүдийн хамтлаг байгуулахаар боломжтой гишүүдээ хайж байжээ. Харин Чой энэ хугацаанд зүгээр суусангүй. Тэрбээр олон тайзан дээр гарч, багагүй хүмүүст Темпо нэрээр танигдаад байв. Ийнхүү Чой, Гүон хоёр хэд хэдэн дуу хамтарч бичүүлэн YG энтертайментийн гүйцэтгэх захирал Ян Хюн Сугт илгээжээ. Гэвч энтертаймент Чойг шүтээн болоход хэтэрхий тарган хэмээн хүлээж авахаас татгалзсан байна. YG-д орохыг үнэхээр их хүсч байсан ч харамсалтай хариу сонссон Чой гэртээ хариад 40 өдрийн турш дасгал хөдөлгөөн хийж, 20кг хасчээ. Тийнхүү Чой зургаан сарын дараа дахин шалгуулснаар T.O.P гэх шинэ тайзны нэртэй болоод зогсохгүй Солонгосын урлагийн тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн болсон юм.

Image


Түүний шинэ тайзны нэрийг YG энтертайментийн ахмад уран бүтээлчдийн нэг Севен хайрлажээ. Тийнхүү Т.О.Р G-Dragon-той хамтран Bigbang хамтлагийн репперүүд болсон байна. Тэдэнтэй Тэян, Дэсун, Сынри, Хёнсын гэх залуучууд нэгдсэн ч удалгүй Хёнсын(өдгөө Beast хамтлагийн дуучин) хэт ичимтгий гэх шалтгаанаар хамтлагаас гарч, үлдсэн таван гишүүн 2007 онд анхныхаа цомгийг гаргаж байжээ.

СОЛО КАРЬЕР, КИНО УРЛАГТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Image


Чой бүр анхнаасаа л хамтлагийн уран бүтээлийнхээ хажуугаар бие даан уран бүтээл туурвидаг байлаа. 2007 оны дөрөвдүгээр сард тэрбээр Тэян болон G-Dragon нартай хамт дуучин Лексигийн "Super fly" дууны хэсгийг дуулсан юм. Харин дараа зун нь Т.О.Р жүжигчин болоод Red Roc-ийн "Hello" дууны клипт тогложээ. Цаашлаад KBS2 сувгийн "Би бол Сэм" олон ангит кинонд тоглосноор жүжигчний замналаа эхлүүлжээ. Тэрбээр кинонд тоглохдоо дуу дуулдаг тайзны нэрээ биш, жинхэнэ нэрээ ашигладаг байж.

Чой хамтлагийн уран бүтээлийнхээ хажуугаар бусад уран бүтээлчдийн бүтээлд хамтардаг байлаа. Тийнхүү 2008 онд Чой Дангүг их сургуулийн театрийн урлагийн тэнхимд элсэн оржээ. Дараа жил нь тэрбээр "Iris" олон ангит кинонд дүр бүтээснийг шүтэн бишрэгчид нь мартаагүй биз.

Image


ЦЭРГИЙН АЛБА ХААСАН НЬ

Image


2017 оны хоёрдугаар сарын 9-нд Т.О.Р цэргийн албанд татагдав. Тэрбээр шинэ цэргийн бэлтгэлээ дуусгаад Сөүлийн цагдаагийн газарт хуваарилагдан ажиллаж, 2018 оны арваннэгдүгээр сард халагдах байлаа. Гэтэл зургадугаар сард Т.О.Р хар тамхины хэрэгт холбогдсон ч цагдан хорихгүй гэх шийдвэр гарснаар шинэ дүгнэлт гартал өөр цагдаагийн дивизэд түүнийг хуваарилж ажиллуулахын зэрэгцээ хэргийг нь шалгаж эхэлжээ.

Тэрхүү мэдээлэл гарснаас хэдхэн хоногийн дараа Т.О.Р сэтгэл гутралын эм хэтрүүлэн хэрэглэснээс болоод ухаан алдсан байхад нь цагдаагийн газрын хашаанаас олж, эмнэлэгт хүргэжээ.

Image


Харин зургадугаар сарын 29-нд Сөүлийн шүүх хуралдаж, Чойг гэм буруутайд тооцож, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Учир нь тэр өөрөө 2016 оны аравдугаар сарын эхээр дөрвөн удаа хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Хэргийн дараа тэрбээр цэргийн албаа дуусгахын тулд эргэн цагдаагаар ажиллах, эсвэл олон нийтийн ажил хийх сонголттой тулгарсан юм. Тийнхүү Чой үндэсний батлан хамгаалах яаманд шилжин ажилласаар цэргийн албаа 2019 оны долдугаар сарын 6-нд хааж дуусгасан байна.

BIGBANG ХАМТЛАГ ОДОО

2018 оны гуравдугаар сарын 13-нд хамтлаг "Flower road" гэх сингл цацаж фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэсэн билээ. Тэрхүү сингл нь түүхэндээ хамгийн богино хугацаа буюу гурван хоног 14 цагийн дотор сая гаруй хувь зарагдаж дээд амжилт тогтоосон юм.

Image


Харин 2019 оны гуравдугаар сарын 11-нд Сынри шөнийн клубтэй холбоотой хэрэгт холбогдон хэл амны бай болсноор хамтлагаасаа гарсан билээ. Удалгүй долдугаар сарын 6-нд дээр дурьдсанчлан Т.О.Р цэргээс халагдлаа. Түүний араас G-Dragon аравдугаар сарын 25-нд, Тэян болон Дэсун нар арваннэгдүгээр сарын 10-нд тус тус цэргээс халагджээ.

Image


Т.О.Р 2019 оны аравдугаар сарын 13-нд шоу бизнесийг орхиж байгаа хэмээн инстаграмаараа зарласан ч 2020 оны нэгдүгээр сарын 3-нд coachella хөгжмийн наадамд дуулах хамтлагуудын тоонд Bigbang багтсан байлаа. Тус хөгжмийн наадам дөрөвдүгээр сарын 11-ээс 20-г дуустал болох ажээ.

Source:https://news.mn/r/2261288/, KOREATIMES.CO.KR


God is a DJ

Return to “K-pop music”

cron