БАЙГАЛИЙН ШУ-уудыг ДОРОМЖЛОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ!

#1
БАЙГАЛИЙН ШУ-уудыг ДОРОМЖЛОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ!
Image


Эрхэм анчин гөрөөчид, буу зэвсэг сонирхогчидоо! Агуу анчин, гайхамшигт буудагч байхын тулд шинжлэх ухаан судалж, онол цээжлэх ямар ч хэрэг байхгүй. Гэхдээ дунд суруулийн 3-р ангийн хүүхдээс дээрдэх ШУ-ны мэдлэггүй, ам дамжсан барин тавин яриа, хоосон хар таамгийг мэдлэг гэж ойлгодог, тэр хэмжээндээ л юмыг тайлбарлаж муйхарладаг, зүгээр л тэгдэг болуу, ингэдэг болуу, тэгээд байх шиг байна гэж санагдсаныгаа үнэн гээд бат итгэчдэг, онол талаас нь ярьж байгаа хүмүүсийхээс зөрөөд ирвэл "онол параагтиг хоёр зөрдгиймаа", "амьдралын туршлага байнаа" гэх маягаар хэгжүүрхэн басамжилж шинжлэх ухаан гээч юмыг доромжлоод баймааргүй л байгаамдаа. Ер нь бол буудлага үйлдэгдэх үйл явц, сумны нисэлт, байгаа онох, онохгүй, хол ойр тусах гээд бүх үзэгдэл байгалийн шинжлэх ухааны хуульд захирагдана. Физик, математик, хими .... гэх мэтчилэн шинжлэх ухаануудыг байгалийн шинжлэх ухаан гэнэ. Орчлон ертөнцийн бүх л юмс үзэгдлийн зүй тогтол, уялдаа холбоо, бүтэц, бүрэлдхүүнийг судалж учир начирыг нь бидэнд нээж харуулдаг. Тэр нээлтүүдээ тоо, томъёо, үг, өгүүлбэрээр илэрхийлснийг нь онол гээд байгаам. Шинжлэх ухааны "нээлт" гэж ярьдаг болохоос "зохиолт" гэж ярьдаггүйг бүгд эрх биш мэдэж байгаа байх. Угаасаа ертөнцөд байдаг мөртлөө бидний мэддэггүйг нээж харуулж байна аа гэсэн утгатай юм. Тэхээр буудлагатай холбоотой бүхий л үйл явц, үзэгдэл ертөнцийн хууль буюу математик, физикийн хуульд захирагдах л ёстой юм байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой болно. Тийм л юм бол сум яагаад онолын дагуу тусгайлан зохиосон программаар тооцоолсон цэгтээ байнга тусаад байдаггүй юм бэ? гэr асуух хүн гарах байх. Буудаж байгаа сумны хошуунууд өчүүхэн төдий жингийн ялгаатай, дарины шаталтын даралт бас өчүүхэн ялгаатай, сум нисэж байх үед салхины чиглэл, хурд өчүүхэн төдий өөрчлөгдөх, буудагч үл мэдэг хөдлөх гээд олон хүчин зүйлээс шалтгаалаад яг тооцсон цэгтээ тусахгүй байгаа юм. Тэрнээс онолын алдаанаас биш. Ер нь "Онол параагтиг хоёр зөрдгиймаа" гэх мангар үгийг эсвэл онол унших нь байтугай онол гэж юу хэлж байгааг ч ойлгодоггүй зүгээр л бусдыг дуурайгаал шаачдагууд эсвэл онолоо гүйцэт ойлгоогүй хэрнээ том бүлтрэгчид л хэлээд байх шиг. Нэг агуу хүний нээсэн нээлтийг "энэ чинь алдаатай байсан байна" гэж нөгөө агуу хүн нь залруулсан тохиолдлууд бий. Гэхдээ бидэндээ бол хангалттай хүрээнд яв цав үйлчилгээтэй хууль нь бүх ертөнц даяр нийтлэг үйлчлэхгүй байгааг илрүүлсэн. Нэгийг нь Исаак Ньютон гэнэ. Нөгөөг нь Альберт Эйнштэйн гэнэ. Харин бид өдөр тутам л физик, математикийн хуулийн алдааг амьдралын баян туршлагаараа илрүүлж байдаг бурхантай мөчөөрхөх агуугаас агуу хүмүүс шүүдай.
Image


Return to “АН ГӨРӨӨ СОНИРХОГЧИД”