Немец овчарка - German shepherd

#1
Image


Зан авир:
Немец овчарка нь зан авирын хувьд дөлгөөн, мэдрэл сайтай, өөртөө итгэлтэй, маш үнэнч, ааш сайтай (уурлаагүй үед) бөгөөд анхаарал сайтай, удирдахад дөхөмтэй. Ийм нохой эрэлхэг зоригтой, дайчин чанартай шаргуу туйлбартай байдгаас эзэндээ үнэнч хань, хамгаалагч, харуулчин, албаны ба харуулын үүрэгт тохирсон байдаг.

Толгой:
Толгой нь шантаг хэлбэртэй, хэмжээ нь зохистой (сэрвээний өндрийн 40% орчим урт толгойтой) хэтэрхий банхар буюу шөвгөр биш, ерөнхийдөө ясархуу, чихний хоорон дахь зай хэт их биш. Дух нь урд ба хажуугаас харахад овгор, духны үрчлээсгүй буюу үлмэдэг үрчлээстэй. Гавал, хоншооор нь 50x50% ийн харьцаатай. Гавлын өргөн нь урттай бараг адилхан. Гавлыг дээрээс нь харахад чихнээс хамрын үзүүр хүртэл нарийсан шөмбийсөн, духнаас хоншоор руу огцом бус нарийсаж шантаг хэлбэрийн хоншоор болсон байна. Дээд доод эрүү сайн хөгжсөн. Хоншоор нь шулуун, харин хотгор, гүдгэр бол онцгүй, уруул нь хуурай, чанга зуугддаг. Хамрын үзүүр - хар.

Зуулт:
Хүчтэй, шүд эрүүл, бүрэн (шүдний томъёо: 42 шүдтэй). Немец овчарка нь хайч маягийн зуулттай. Энэ нь соёонууд нь хайч маягаар солбино гэсэн үг, тэгэхдээ дээд эрүүний соёо нь доод соёоны өмнүүр зууна. Эгц зуулт, илуу, дутуу зуулт мөн шүдний хооронд их зай байх ёсгүй. Эрүүний яс хүчтэй хөгжсөн, шүд нь жигд, бөх лав суусан байна.

Нүд:
Дунд хэмжээний, миндаль (гүйлс адил) зууван гонзгой хэлбэртэй, ялимгүй жартгай, бүлтгэр биш. Нүдний өнгө аль болох хар. Цайвар нэвт ширтсэн нүд тохиромжтой биш, нохойн төрхийг эвдэнэ.

Image


Чих:
Немец овчаркийн чих нь дунд зэрэг, босоо соотон, чих нь эгц босоо, дэлдэн бус үзүүр нь шовх, нүх нь урагшаа. Нугарсан буюу унжуу чих онцгүй. Хөдлөх буюу тайван үед хойш налсан чих дутагдал биш.

Хүзүү:
Хүзүү нь хүчтэй, булчин сайтай, багалзуур хоолойдоо унжсан арьсгүй, их биед 45% орчим өнцөг үүсгэнэ.

Их бие:
Дээд шугам нь хүзүүний угаас, тод илэрдэг сэрвээ дамжин нуруу орчим ялимгүй намсаж, хондлой хүртэл тэр чигтэй үргэлжилнэ. Нуруу нь бат бэх, хүчтэй, булчин сайн хөгжсөн, хондлой нь урт, ялимгүй унжуу (их биед 23% орчим) явсаар сүүлний угт шилжинэ. Цээж зугуухан өргөн, өвчүү урт, тодорхой илэрсэн байна. Цээжний зузаан нь сэрвээний харалдаа өндрийн 45-48% байх ёстой. Хавирга зугуухан тахир байх, бөөрөнхий цээж, хавтгай хавирга тохиромжтой биш. Сүүл нь ялимгүй сөхөгдөн унжсан, харин уурлах буюу хөдлөх үед арай илүү сөхөгдөнө. Тэгэхдээ биеийн шулуунаас дээшээ цагиргалсан биш. Сүүлийг засаж янзлахыг хориглоно.

Хөл:
Урд хөл аль ч талаас харсан тэгшгэн, урдаас харахад хоорондоо яг параллель.дээд хэсэг буюу сугаар хавьчиг биш
Даль,харьд нь хүчирхэг булчиндаа баригдан их биедээ нягт наалдсан байна.
Дал, харьдны үений өнцөг 90 градус байвал сайн, 110 градус байж болно. Зогсох, явах ямарч үед урд хөл гадагш, дотогш майжийх есгүй. Харьдны үе нь аль ч талаас харсан эгц, хоорондоо яг параллель хүчирхэг булчинтай. Урд шилбэ нь харьдны уртын 1/3 орчим хэмжээтэй бөгөөд түүнтэй 20-22 градус өнцөг үүсгэнэ. Хэтэрхий ташуу (22 градусаас их) буюу яг босоо шилбэ (20 градусаас бага) нь ашигт чанар, ялангуя тэсвэр хатуужилд сөрөг нөлөөтэй байна. Тавхай нь дугуй, сайн хумигддаг бөмбөгөр ул нь хатуувтар боловч хагарч ялзраагүй, хумс нь бат бэх хар бараан өнгөтэй. Хойд хөлийн зогсолт ялимгүй хойшоо, араас нь харахад хойд хөлүүд нь хоорондоо параллель. Гуя, шилбэ нь бараг ойролцоо урттай барагцаалбал 120 градусын өнцөг үүсгэнэ. Гуя нь махлаг, булчин сайтай. Борвины үе маш тодорхой илэрсэн, бат бэх, тойг нь борвины дор эгц босоо тогтсон байна. Тавхай нь хумигдсан, ялимгүй бөмбөгөр, ул нь хатуувтар, бараан өнгөтэй, хумс нь махир, бат бэх.

Хөдөлгөөн:
Немец овчарка нь хатирч явдаг. Хөлүүд нь урт ба өнцгөөр зохицохдоо нуруунд онц өөрчлөлт гаргалгүй хойд хөлийг биеийн уртын хэрээр урагш гишгэх ба урд хөлийг ч мөн адил уаргш алхана. Хойд хөлний өнцөг багасах тал руугаа бага ч гэсэн хэвийвэл нохойн бяр, тэсвэрт муу нөлөөтэй тул эдэлгээг бууруулна. Их биеийн харьцаа ба өнцгүүд зөв бол далайцтай, гадаргад параллель хөдөлгөөн үүсгэх ба бүх бие нь урагш нүүх мэт санагдана. Толгойг урагш гудайлган сүүлийг ялимгүй сөхөөд жигд, тайван хатирах явцад чихний үзүүрээс дэл, нуруу явган сүүлний уг хүртэл ялимгүй займрах, тасралтгүй шугам үүсэнэ.

Арьс:
Арьс нь сул наалдах ба хуниас үүсгэхгүй.

Yс:
Yсний чанар: немец овчаркад сортой үс хэвийн гэж тооцогдоно. Бүрхүүл үс буюу (ноолуур) нь нягт, эгц, ширүүн биедээ сайтар наалдсан байна. Толгой, чихний дотор тал, урд хөл, шилбэ, тавхайн үс нь халцгай, хүзүүний ус араи сахлаг шигүү. Хойд хөлийн үс нь шилбэ буюу борви хүртэл сахлаг, гуяны араар ялимгүй саглагар.

Зүс:
Хар, хүрэн, улаан хүрэн, шар, цайвар саарал. Хар ба саарал нь нэг жигд өнгөтэй, саарал нь арай бараавтар, зоны судал, нүүр нь харавтар: Цээжинд бараг ажиглагдахгүй цагаан толбо, цээжний дотор талын цайвар өнгө байж болох боловч хүсмээр зүйл биш. Ямар ч зүснийх байсан хамрын үзүүр хар байна. Нүүр бараан бус, дэндүү тунгалаг нүдтэй, цээжэндээ ба дотор талд цайвар, цагаан толботой, хумс цайвар, сүүлний үзүүр улаан байхыг пигментийн (будагчийн) дутагдал гэж тооцно. Хөөвөр ялимгүй саарал байх ба цагаан байж болохгүй.

Өндөр жин:
Эрэгчин сэрвээгээрээ 60-65см, жин нь 30-40кг, эмэгчин нь сэрвээгээрээ 55-60см, жин нь 22-32кг.

Засаа:
Эрэгчин нохойн тод хөгжсөн хоёр төмсөг байх ба хуйхнагтаа бүрэн багтсан байна.

Дутагдалууд:
Дээр дурдсан заалтуудаас ялимгүй зөрсөн бол дутагдал гэж үзэж, Yнэлэхдээ зөрсөн хэмжээг харгалзан тооцно.

Ноцтой дутагдалууд:
Yүлдрийн дээр өгүүлсэн шинж чанараас гажих нь эдэлгээний чанарыг бууруулна. Чихний дутагдал: доор, хоёр тийшээ хандсан чих, нугалаастай чих, чих нь урагш хумигдан саравч шиг болсон, тогтвор муутай чих. Пигментийн (өнгөний) ноцтой дутагдал. Ерөнхийдөө чадалгүй, сул дорой байдал. Шүдний дутагдал: хайч маягаар зуугаагүй буюу шүдний тоо буруу бүх зөрчил.

Согог:
Зан авир дорой аймхай шээс алдах, зуудаг нохой, мэдрэлийн систем султай нохой, далд буюу өрөөсөн төмсөгтэй, ивэрхий нохой., мөн төмсөг нь ижил биш буюу унжуу ноход, чих, сүүлнээс болж дүрс буруудсан нохой, согогтой нохой, гуравдах шүд (Р3) буюу өөр шүд, соёо, дөрөвдэх шүд (Р4), нэгдэх шүд (М1), хоёрдахь шүд (М2) гэмтэлтэй буюу дутуу. Эрүү дутагдалтай, 2мм түүнээс ч илүү зуулт дутуу, хэтэрхий илүү зуулт, соёоны орчмоор эгц зуулт, стандартаас 1см-ээс илүү өндөр буюу намхан, альбинизм - цагаан өнгө дийлсэн үстэй (нүд, хумс хар боловч); үс нь хөөвөртэй ч урт зөөлөн, хөөвөр нь биеэрээ наалдаагүй, чих, хөлний үс сэрэвгэр, гуяны үс саглагар, цацагласан саглагар зүстэй сүүл, сахлаг үс (урт, зөөлөн, хөөвөргүй, ихэвчлэн зоо нуруунд бөөгнөрсөн үс, чих, хөл, сүүлэнд сэрэвгэр үстэй) байх нь зохимжгүй. Түүнчлэн үсэрхэг нохдыг шоу тэмцээн уралдаанд оруулдаггүй.

Image


Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

cron