Цэвэр цусны, тодорхой үүлдрийн авахаар сонирхож байгаа эздэд өгөх 10 анхааруулга

#1
Цэвэр цусны, тодорхой үүлдрийн (жишээ нь Голден Ретривер, Роттвейллер) авахаар сонирхож байгаа эздэд өгөх 10 анхааруулга ба хэнээс нохой авахгүй байх вэ?

Image

1. Хэзээ ч битгий гарал үүсэл тодорхойгүй гөлөг ав.

Зарж байгаа хүмүүс янз бүрийн зураг харуулах, энэний гөлөг гэх мэт мэдээлэл өгдөг ч тэр нь баталгаагүй. Ихэнхдээ худлаа байдаг.

2. Facebook дээрх гөлөгний зарын зурагнууд ихэнхдээ тухайн гөлөгний биш Google ийн зураг байдгийг анхаар.

Гөлөг авах гэж байгаа бол авах гөлгийг заавал байгаа орчинд нь очиж үзэж харж авах. Нэг төрөлтийн ижлүүдтэйгээ эхнийхээ сүүг идээд байж байгаа гөлөгнөөс сонгох нь эрсдэл багатай. Ихэнх нохойны намайчид өөрийнх нь зургийг авахад гөлөгний байгаа орчин болон гөлөг нь хүнд муухай харагдахаар байдаг тул өөр зураг сонгож тавьсан байдаг. Мөн өөрийнх нь үржүүлсэн биш бөөндөж аваад цааш дамлаж зарах тохиолдол гадуур их байдаг тул ийм төрлийн бизнессийг дэмжихгүй байхад анхаар.

3. Гөлөгний талаар худал мэдээлэл, буруу төсөөлөл өгдөг.

Жишээ нь маш ухаантай, хурдан юм сурдаг гөлөг,
сэргэлэн, бараг гэрт шээж баадаггүй гэх мэт. Гөлөг авахаасаа өмнө тухайн үүлдрийнхээ талаар сайн мэдээлэлтэй болж байж гөлөгөө хайж эхлэх. Гөлөгний ямар насан дээр хэр хэмжээтэй, хэр жинтэй байх ёстой, юу хийж чаддаг, чаддаггүй байх ёстой талаар мэдээлэлтэй байх.

4. Заавал бичиг баримттай гөлөг ав.

Бичиг баримтыг нь өөрөө очоод авчихаж болно, энэ эцэг эхийнх нь бичиг баримт гэх мэтээр залилах нөхдүүд их бий.
Таны авч байгаа гөлөг өөрөө арьсан доороо микрочиптэй, тэрэнтэй нь харгалзах Монгол улс дахь бүх үүлдрийн нохдын бүртгэлийн төв байгууллага Монголын Нохой Судлалын Холбоо - MKF ноос олгодог Удмын бичиг гэсэн бичиг баримт байх ёстой. Өөр бусад ямар ч цаас гарал үүслийн албан ёсны бичиг баримт болохгүй, жишээ нь дэлгүүрийн Сертификат гэсэн цаас, гадаад дотоод бичигтэй цааснууд, мал эмнэлгийн эрүүл мэндийн дэвтэр гэх мэт.

5. Шаардлагатай тохиолдолд Микро чипээр бүртгэл нь найдвартай эсэхийг шалга.

Монголын Нохой Судлалын Холбоо-н дээр чип уншигч нь байдаг ба чипний дугаараар бүх мэдээллийг шүүлгэх боломжтой.

6. Эрүүл мэндийн дэвтэр, дээрх вакцин тарилын хөтлөлтийг шалга.

Гарал үүсэл тодорхой байх ёстойгоос гадна үржүүлэгч нь гөлгөндөө хэр хэмжээний анхаарал тавьж хариуцлагатай бойжуулсныг эрүүл мэндийн дэвтэрнээс нь харж болно. Гөлөг хамгийн багадаа эхний вакциндаа орсон тэмдэглэгээ хийгдсэн буюу 45 хоногоос дээш байх ёстой. Түүнээс доош насны гөлөг авах тухай бодоод ч хэрэггүй.

7. Эх эцэгтэй нь заавал уулз.

Заримдаа явдал суудал ихтэй санагдах ч гөлөгнийхөө эх, эцгийг харах тэдний зан ааш, эрүүл мэндийн байдал, нийгэмшил, төлөвшил зэргийг сайн ажиглах нь гөлөгний ямар нохой болон өсөхийг маш бодитой харуулна. Насан туршдаа торонд уягдсан, муу хоолтой, хүнтэй харилцаа байхгүй орчинд өссөн нохойны гөлгийг та авахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Стресстэй нохойноос стресстэй гөлөг гарах магадлал 80%. Эх эцэгтэй нь уулзуулахгүй байх, тэрнээс цааргалж байвал та нохойны дамчинтай таарсан байна. Бусаддаа ч анхааруул.

8. Үүлдрээ судал.

Дэлхийд нохойтой хүмүүст тулгарч байгаа асуудлуудын 80% нь анх буруу үүлдрийн буюу өөртөө болон гэр бүл, амьдралын хэв маягтаа тохирохгүй нохой сонгосноос болсон гэсэн судалгаа байдаг.

9. Хэзээ ч битгий сэтгэл хөдлөлөөр нохой авах шийдвэр түргэн гарга.

Тухайн сонгосон үүлдрийн нохойг чинь тэжээдэг, үржүүлдэг, үзэсгэлэн тэмцээнд оролцуулдаг аль болох олон хүмүүстэй уулзаж мэдээлэл ав. Гөлөг авахад судалгаанд хамгийн их цаг зарцуулах хэрэгтэй. Найз чинь нэг нохой тэжээдэг гээд тэр нохой нь танд таарна гэсэн үг биш.. аль болох олон хүнтэй уулзаж, их мэдээлэл цуглуул

10. Гөлөг гэрт авчирсан эхний хэдэн хоногт юу анхаарах ёстой талаар заавал судал.

Олон гөлөг шинэ гэртээ ирээд буруу арчилгаанаас болоод энддэг. 1. Өвчинтэй гөлөг дутуу судалгаатай авсан байж болно 2. Хоол, унд байх орчинг тааруулаагүйгээс байж болно. Гөлөг гэртээ авчирсан эхний 10-20 хоногт хамгийн чухал энэ талаар онцгойлон уншиж судлах, асууж мэдэх нь амьтны амь гарздах эрсдэлээс сэргийлнэ.

Source: https://www.facebook.com/MongolianKynologicalFederation

Re: Цэвэр цусны, тодорхой үүлдрийн авахаар сонирхож байгаа эздэд өгөх 10 анхааруулга

#2
era wrote:
Thu Dec 19, 2019 5:56 pm

Ашигтай зөвлөгөө байна шүү. Баярлалаа
Post Reply

Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

cron