Нохойны талаар

#1
АНУ болон зарим нэг орнуудад 8 сарын 26ны өдрийг Нохойн өдөр гэж тэмдэглэдэг. Манай оронд тийм ч их дэлгэрээгүй байгаа энэ баяр мөд өргөн тэмдэглэгддэг болох байх.
Нохой гэдэг амьтан эзэндээ ямар их үнэнч,хайртай байдгийг нохойчид бид бүгд мэднэ дээ.Тиймээс нохойгоо илүү их ойлгож, үнэлж байхад доорхи сонирхолтой баримтуудыг түүвэрлэн орууллаа:
1,нохой ойролцоогоор 250 үг болон дохио зангаа ойлгож, 5 хүртэл тоолж,хамгийн энгийн тоо бодлого бодож чаддаг. Тэдний оюун ухаан ойролцоогоор 2 настай хүүхдийн түвшинд байдаг.
2,Нохой өөрийг нь тэврэх,толгойг нь илэхэд дуртай биш байдаг,учир нь энэ нь давамгайлалын шинж. Та нохойгоо эрхлүүлэхдээ хажуу бөөрийг нь илж байгаарай
3,АНУ-д XIX зуунд зураач Стефан Ханек гэдэг хүний хүнд өвчнийг нь эдгэхэд тус болсон өөрийн 5 лабрадор үүлдрйин нохдод зориулж барьсан цорын ганц нохойны сүм байдаг.
4,Нохой бид нартай адил их инээдэг амьтад. Тоглох үедээ болон эзэдтэйгээ уулзах үедээ гаргадаг ''х-х'' авиа нь инээж байгаа нь юм.
5,Нохой хүнээс 10 дахин илүү сонсдог ба 10000-100000 дахин илүү үнэртэх чадвартай
6,Шоколад бол нохойд хор юм. Түүнд нохойн төв мэдрэлийн системийг гэмтээх бодис агуулагддаг
7,Нохой хэт авианы исгэрэлтийг ялган сонсож чаддаг. Үүнийг мэдсэн Пол Маккартни нэгэн дууныхаа төгсгөлд шотланд овчаркадаа зориулж ийм исгэрэлт оруулсан байдаг.
8,Дэлхий дээр одоогоор 703 нохойн үүлдэр байна
9,Нохойноос чинь чипс үнэртвэл тэдгийг загнах гэж бүү яараарай. ''Frito-Feet'' гэдэг үзэгдэл байдаг нь нохойн сарвуу их бохирдсоноор чипстэй төстэй ийм үнэр гардаг байна. Хөл сарвууг нь цэвэрлэж өгөөрэй.
10,Нохой тэжээдэг хүмүүс бусад хүмүүсээс 66%иар илүү хөдөлгөөнтэй байдаг

Image


Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

cron