Европод 10 гаруй жил амьдарч байгаа хүн ингэж бичжээ.

#1
Европод 10 гаруй жил амьдарч байгаа хүн ингэж бичжээ.
Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана,
Манайд тансагийг цуглуулж муу амьдрана.
Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана,
Манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана.
Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ,
Манайд хундагны ард, халж зориг орсон хойно хувь хувьсгалын чухал яриа эхлэнэ.
Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна,
Манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна.
Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно,
Манайд бага үдэд ажил дөнгөж эхлэнэ.
Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ,
Манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд гарна.
Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, Манайд айлын тавилгыг бүртгээд гарна.
Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал,
Манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал.
Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө,
Манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.
Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, Манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ.
Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана,
Манайд хүний дор орж шившиг болохгүйг захина.
Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ,
Манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.
Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ,
Манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна.
Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн “хүн биш”,
Манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана.
✍️#сору хийв


Return to “ФИЛОСОФИДОХ ТАЛБАР”

cron